Өмнөговь аймгийн Дапанзадгад Намир багт байрлах 36 айлын 4 давхар орон сууцны барилгыг 176,0 сая /Нэг зуун далан зургаан сая/ төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаагаар худалдана.
Уг барилга нь 1990 онд баригдаж эхэлсэн төмөр бетонон цутгамал суурьтай, тоосгон хана, хавтгай хар цаасан дээвэртэйгээр барьсан. Нам даралтын зуухаар халдаг, гүний худаг, төвлөрсөн цахилгаанд холбогдсон, 1413,5 м.кв газрын гэрчилгээтэй.
- Орон сууцны барилга нь 3 орцтой, нийт 36 айлын
- 64,24 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 8 ширхэг
- 51,44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 4 ширхэг
- 50,33 м.кв талбайтай 2 өрөө орон сууц16ширхэг
- 33,26 м.кв талбайтай 1 өрөө орон сууц 8 ширхэг
Дуудлага худалдаа 2019 оны 6-р сарын 24-ны өдрийн 10 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд явагдана.
Худалдах хөрөнгийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-ын 113 тоот өрөө болон Орон нутгийн өмчийн газрын- 70452828, Өмнөговь сумын- 99054588 тоот утсаар тодруулж болно.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэлүүд